Компани

Компаний Танилцуулга

Компаний Танилцуулга

HYTORC компани (HYTORC  Division  Unex  Corporation) нь анх 1968 онд АНУ-д гидравлик даралтаар ажиллах анхны боолт чангалах түлхүүрийг зохион бүтээж, үйлдвэрлэж эхэлсэн ба өнөөдрийг хүртэл 50 жилийн арвин их туршлагыг хуримтлуулж энэ салбартаа тэргүүлэгч болж чадсан юм.  Одоогоор өөрийн бүтээгдэхүүнийг 50 гаруй улсад түгээжэнэ төрлийн багажаараа Америкын  зах зээлийн 92% -ийг, дэлхийн зах зээл дээр  75% гаруй хувийг эзэлж байна.

Анх 1993.03.15нд БНХАУШанхай хотод салбар компани байгуулж ажилласан нь одоо Ази тивийг хариуцсан төв салбар HYTORC  Group (SHANGHAI) Co., Ltd  болон өргөжиж дотроо 12 салбар компани болон 20 гаруй үйлчилгээ, засварын төвүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

2015.05.22 нд HYTORC  Group (SHANGHAI) Co., Ltd азийг хариуцсан төв компаниас Монгол улсад салбар компаниа нээсэн ба ХАЙТОРК МОНГОЛИА ХХК нь АНУ-н HYTORC  Division  Unex  Corporation-ны албан ёсны оюуны өмчийн эрхийн дагуу салбар компани болон өнөөдрийг хүртэл тогтвортойгоор ажиллаж ирсэн. 

ХАЙТОРК МОНГОЛИА ХХК нь ямар нэгэн дундын зуучгүйгээр үйл ажиллагааг явуулж үйлдвэрээс нь бараа бүтээгдэхүүнээ шууд хэрэглэгчдийн гар дээр хүргэж ажиллахын сацуу сургалт, зөвлөгөө, засвар үйлчилгээг борлуулалтын дараах үйлчилгээ болгон ажиллаж байна.