Компани

Мэдээ, Мэдээлэл

Мэдээ, Мэдээлэл

2018 оны 10-р сарын 2-3ны өдрүүдэд Оюу толгой ХХК-н Ханган нийлүүлэгчийн үзэсгэлэнд HYTORC компани оролцохоор боллоо. 

Энэхүү үзэсгэлэн нь Монгол улсын хөгжил дэвшил, уул уурхайн салбарт оруулж буй “Оюу толгой” ХХК-ийн хувь нэмрийг таниулах, ханган нийлүүлэгчид болон сонирхсон аж ахуйн нэгж, хувь хүмүүст “Оюу толгой” ХХК-тай хамтран ажиллах суурь шаардлагууд буюу аюулгүй ажиллагааны соёл, бизнесийн ёс зүйн зарчмуудыг танилцуулах сургалтууд зохион байгуулах зорилготой юм.

 

Үзэсгэлэнгийн арга хэмжээ нь  “Оюу толгой” компанитай хамтран ажилладаг ханган нийлүүлэгчид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ болон үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах, үйлдвэр аж ахуйн нэгжүүд бизнесийн харилцаа тогтоох, харилцан туршлага солилцох боломж олгож байгаагаар чухал ач холбогдолтой юм.

Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэнд оролцохоос өмнө доорх холбоосоор орж бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд, арга хэмжээнд ирэхдээ бүртгэлийн дугаараа авч ирнэ үү!

 

 

http://ot.mn/ханган-нийлүүлэгчдийн-үзэсгэлэн-2018/?eoi