LITHIUM GUN нь зөөвөрлөхөд хялбар, явуулын засвар үйлчилгээ хийгдэхэд тохиромжтой, ажиллуулахад хялбар. 36 вольтын батерейгаар ажилладаг. Хөнгөн, хос хурдны системтэй бөгөөд үйлдвэрлэл, уул уурхай зэрэг бүхий л нөхцөлд ашиглахаар зориулагдса
LITHIUM GUN багажны мушгих хүч гаргалт нь цахилгаан соронзон моторын эргэлтийг хурдны хайрцагт дамжуулснаар гар ажиллагаатай багажаас илүү найдвартай, хурдан, хүчний алдагдалгүй ажилладаг. 36 вольтын батарей нь том хэмжээний болтыг чангалахад хангалттай хүчийг гаргаж өгнө.
Хоёр төрлийн хурдны системийг өөрийн хэрэгцээнд тохируулан солих боломжтой. Өндөр хурд (Rundown) : Болтыг бага хүчин чадлаар өндөр хурдаар чангалж суллана. Бага хурд (Torque) : Болтыг дээд хүчин чадлаар удаан эргэлттэйгээр чангалж суллана.
LITHIUM GUN загварын багаж нь электрон удирдах дэлгэцтэй болсоноор мушгих хүч болон татах хүч хоёрыг уялдуулан ажиллаж, хүссэн хэмжээгээ хялбараар тохируулан чангалах боломжтой. Мушгих хүч болон градусаар тааруулж чангалгаа хийж болох ба хослуулан ажиллах боломжтой. Мөн тогтмол чангалгаа хийх хүчээ сануулах, чангалаа хийсэн түүхээ компьютерт оруулж хадгалах зэрэг боломжтой болсон.
TOOL MODEL | Height (H) | Width (W) | Length (L) | SQ | Weight | Torque Range |
---|---|---|---|---|---|---|
BTM-0250 | 326.39 mm | 88.14 mm | 257.05 mm | ½" | 4.32 Kg. | 47.45 - 440.64 nm |
BTM-0700 | 326.39 mm | 88.14 mm | 282.45 mm | ¾" | 4.63 Kg. | 203.37 - 949.08 nm |
BTM-1000 | 326.39 mm | 88.14 mm | 290.58 mm | ¾" | 4.81 Kg. | 271.16 - 1,626.99 nm |
BTM-2000 | 335.28 mm | 88.14 mm | 290.58 mm | 1" | 6.44 Kg. | 440.64 - 2,711.64 nm |
BTM-3000 | 335.28 mm | 88.14 mm | 337.57 mm | 1" | 7.08 Kg. | 677.91 - 4,067.47 nm |